Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн:
a. Монгол Улсын иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоонд жилд нэг удаа тэгш хамруулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг дэлхийн жишигт
хүргэн, монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн, эрүүл мэндийн экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ.
b. “Эрүүл-эх, нялхас” үндэсний хөтөлбөр санаачлан боловсруулж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцлийг дэлхийн түвшинд
нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана. Эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарна.
c. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдээ чийрэгжүүлэх зорилгоор “Эрүүл чийрэг монгол хүн” хөдөлгөөн өрнүүлнэ.
d. Эрүүл оюутан, Эрүүл залуус хөдөлгөөнийг дэмжин эрүүл ирээдүйг бий болгох
e. Архидалт, хар тамхи, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлж, хатуу тэмцэх хүрээнд “Эрсдэлгүй Монгол өрх” хөтөлбөр санаачлан
хэрэгжүүлнэ. Архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана. Хар тамхины худалдаа, хэрэглээг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг эрс чангатгана.
ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12
дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
Нэг. Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах
зорилгоор “Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрүүл Монгол Хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар(Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай:
1.1.Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх;
1.2.Онцгой албан
татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
1.3.Архи,
согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан
таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах;
1.4.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр, ёслолын арга хэмжээ, хүлээн авалтад өндөр хатуулагтай этилийн спирт
агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох;
1.5.”Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг
бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
1.6.Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, цахим техник, технологид суурилсан хяналтын
тогтолцоог бүрдүүлэх, түүнд оногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах;
1.7. Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн
болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах; 1.8.Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн
тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах; 1.9.Согтууруулах ундааны
шошгон дээр согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөний талаарх анхааруулга, санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх. Хоёр. Нийт иргэн, аж ахуй нэгж, байгууллага архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй
эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад санаачилгатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр, ажлын байранд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай.
Гурав. Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд цаг тухай бүр мэдээлж, тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.
МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх Эрүүл Монгол хүн гэдэг нь :
• Эрүүл чийрэг бие бялдартай
• Эрүүл саруул
оюун ухаантай
• Эрүүл зан үйл, амьдрлын хэвшилтэй
• Эрүүл орчинг бүтээгч
Эрүүл Монгол Хүн үндэсний хөдөлгөөний 4 бүрэлдхүүн хэсэг:
Хэрэгжүүлэх зарчим :
• Судалгаанд суурилсан
• Олон хувилбарт
• Салбаруудын уялдааг хангасан
• Иргэдийн оролцоонд тулгуурласан
• Инноваци, технологийн шинэ шийдлийг ашигласан
• Хариуцлага, ёс зүйг эрхэмлэсэн
• Гүйцэтгэл, үр дүнг тооцсон зэрэг зарчмаар хэрэгжүүлнэ
Зорилтууд
1.Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг судалгаанд суурилан, салбаруудын уялдаа болон иргэд олон нийтийн оролцоог ханган нийтийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, соён гэгээрүүлэхэд чиглүүлэн хэрэгжүүлэх
2. Эрсдэлгүй гэр бүл, эрүүл эх-нялхас, эрүүл залуус зорилтот, дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл зан зүйл, дадал бүхий Эрүүл ирээдүйг бий болгох
3. Хүн амын дундах зонхилон тохиолдох халдварт бус өвчний анхдагч эрсдэлт
хүчин зүйлийн эрсдэлгүй, эрүүл хүний эзлэх хувийг нэмэгдүүлэх
4. Эрүүл аюулгүй, чанартай, шимт хүнс ялангуяа хүнсний ногоо, жимс жимсгэний хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх замаар зохистой хоололт дэмжих 5. Үдийн хоол, үдийн
цай хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлж хоол хүнсний зохистой хэрэглээг нэмэгдүүлж, шим тэжээлийн дутагдалыг багасгах
6. Хөдөлгөөний хомсдолоос шалтгаалан иргэдийн насжилтад сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг багасгаж, идэвхтэй
амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжих ээлтэй орчныг бүрдүүлэн амьдралын чанарыг сайжруулах
7. Согтууруулах ундааны хатуулагыг жил бүр 2 хувиар бууруулах, татварын оновчтой эрх зүйн шинэчлэл хийх, өсвөр үе, хүүхэд
залуусын боловсрол, хэрэглээний шинэ соёлыг төлөвшүүлэх, хэтрүүлэн хэрэглээ, донтолтын үеийн эмнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, нийгэм сэтгэл зүйн цогц тусламжийг эрчимжүүлж архи, согтууруулах ундаа, тамхины хортой хэрэглээнээс
үүдсэн эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэлийг бууруулах
8. Нийтийн эрүүл мэнд, соён гэгээрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих чиглэлд хөтөлбөрт сууриласан санхүүжилтийг нэмэгдүүлэх
9. Инноваци, дижитал
технологийн дэвшилд тулгуурлан эрүүл мэндийн боловсрол олгох, эрсдлийг илрүүлэх, сэргийлэх, хянах, зөвлөн туслах цахим мэдлэгийн сан, цахим үйлчилгээг нэвтрүүлэх
Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны нэгэн үндсэн бүрэлдэхүүн нь эрүүл, зөв хооллолт болно. Эрүүл, зөв хооллолт гэдэг нь хүний бие махбодын бодисын солилцооны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй
шаардлагатай шим тэжээллэг, аюулгүй хоол, хүнсийг тохируулан хэрэглэхийг хэлнэ. Алсын хараа: Амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлж, эрүүл хүн, гэр бүл, хамт олон бий болгоход оршино. Дэд хөтөлбөрийн зорилго: Хүн амын эрүүл,
зөв хооллолт болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудлыг Хөгжлийн урт болон богино хугацааны бодлоготой уялдуулж, шинжлэх ухаанч мэдлэг хандлага, зөв хэрэглээ бүхий дадлыг дээшлүүлснээр иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг
сайжруулна. Зорилтууд:
1. Нийт иргэдэд зөв зохистой хооллолт, хоол хүнсний зөв хэрэглээг таниулах, соён гэгээрүүлэх
2. Нийгэмд эрүүл, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг ач холбогдлыг сурталчлах, нутагшуулах зорилгоор
богино хугацааны зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнг нийтэд сурталчилж, нийгэмд эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх
3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт аюулгүй байдлыг хангах, стандартжуулах тогтолцоо бүрдүүлэх, эхлүүлэх
4. Ирээдүйн эрүүл нийгмийн төлөө сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем бий болгох ажлыг түүчээлэн загвар төсөл хэрэгжүүлэх.
Хүлээгдэж буй үр дүн: • Иргэдийн хоол, хүнсний талаар мэдлэг дээшилж,
эрүүл, зөв хооллох хандлага, дадал дээшилсэн байна. • Байгууллага, хамт олон өөрсдийн эрүүл, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний хосолсон хөтөлбөрийг түүчээлэн хамгийн багадаа 50 байгууллага өөрийн хөтөлбөртэй болж, нутагшуулсан
байна. • Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн 50% нь стандартын шаардлага хангаж, тохирол авсан байна. Төрийн өмчийн 30 сургууль сургуулийн үдийн хоолны үйлчилгээ шаардлага хангах түвшинд хүрч, жишиг загвар болсон байна. Бүх
сурагч хоолны үйлчилгээнд хамрагдахын сацуу багш, ажиллагсадын үдийн хоолны тулгамдсан асуудал шийдэгдэнэ. • Төрийн худалдан авалтын тогтолцоонд сургууль, цэцэрлэгт нийлүүлэгдэж буй гол нэрийн 3-5 хүнсний бүтээгдэхүүн хамрагдсан
байна.