Сүүлийн үед эрчимтэй тархаж буй шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл тавдугаар байрт жагссан судалгаа байдаг.
Манай улсын хувьд шүдний өвчлөлөөс өөрсдийн хэмжээнд тодорхой урьдчилан сэргийлдэг ч буруу дадал зуршлаас үүдэн шүдний өвчлөл хүн амын дунд өндөр хувьтай байсаар байна. Сүүлийн үед эрчимтэй тархаж буй шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл тавдугаар байрт жагссан судалгаа ч байдаг.
Энэ тоон үзүүлэлт шүдний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Гэсэн асуултыг дахин дахин асуухад хүргэсээр байна. Шүд эрүүл бол бие эрүүл гэж Монголчууд ярьдаг. Шүд өвдсөн бол эмчлэхгүй удах нь бусад 200 гаруй суурь өвчлөлийн шалтгаан болдог. Тэгвэл манай улсын хэмжээнд асуудал болоод байгаа сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдийн шүдний өвчлөлийн талаар энэ удаагийнхаа нийтлэлээрээ хүргэж байна.
Хүүхдийн шүдний өвчлөл:
Дэлхий эрүүл мэндийн байгуулlагаас гаргасан шалгуураар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчлөл маш өндөр гэсэн судалгаа байдаг. Энэ нь хүүхдийг бага наснаас нь амны хөндийн эрүүл ахуй, шүдний цоорлоос хэрхэн сэргийлэх талаар зааж сургах нь эцэг эхчүүдэд томоохон үүрэг, хариуцлага болоод байна. Тэгвэл анхдагч суурь болоод байгаа үүсгэгч шалтгаануудыг эхлээд арилгах нь зүйтэй. Амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн боловч шүд угаалт, арчилгаа хангалтгүй байвал шүд цоорох өвчлөл дахин үүснэ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн шүд, амны хөндийн эрүүл ахуй, хоол хүнсний хэрэглээнд онцгой анхаарах хэрэгтэй. Хүүхдийн амыг буцалсан усаар цэвэрлэж дасгасны дараа аажмаар насанд нь тохирсон сойз, оог хэрэглэж цэвэрлэнэ. Хүүхэд томрох тусам насны ангилалд тохирсон шүд цэвэрлэгээний бүтээгдэхүүн нь өөрчлөгддөг. Тиймээс тохирсон бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь илүү үр дүнтэй алхмууд болдог.
Шүдний өвчлөлийн шалтгаанууд:
Хүүхдийн шүдний өвчлөлийн өөр нэг шалтгаанууд нь ундаа, чихэр, шоколад гэсэн ойлголт байдаг ч нөгөө талаараа эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэдэг шиг эх хүн жирэмсэн байх хугацаандаа өөрийн шүдийг муутгах, цоорохоос сэргийлэх хэрэгтэй. Сүүлийн үед зарим хүүхэд төрөхдөө шүд нь эрдэсжиж, хатуурч бэхжиж чадахгүй байдалтайгаар төрөх болсон. Үүнийг цоорлын бус гаралтай хатуу эдийн эмгэг гэж нэрлэдэг.
Хүүхдэд чихэр, жимс амттан огт өгч болохгүй гэж ярьдаг. Энэ нь буруу ойлголт. Хүүхэд өсөж хөгжихдөө энергийнхээ 40 хувийг нь нүүрс, уснаас авдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний амттан, нүүрс ус хүүхдэд зайлшгүй хэрэгтэй байх нь. Нүүрс, ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн өгөхдөө шүд цооролтод нөлөөлөөд байгаа сахрын хэмжээ нь 10 хувиас хэтрэхээргүй байх ёстой. Эцэг эхчүүдийн хувьд эрүүл мэндийн мэдлэг багатайгаас болж нэг бол огт өгч болохгүй, нэг бол болно гэж ярьцгаадаг. Мэдээж амттан идсэн бол шүдийг заавал угаалгаж, цооролтоос сэргийлдэг байх хэрэгтэй.
Эцэг эхчүүд хэрхэн анхаарах вэ?
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг анхаарахын тулд эхлээд сайтар ажиглах хэрэгтэй. Сардаа нэг удаа амыг нь ангайлгаад харах, шүд өвдөж эхлэхээсээ өмнө шүдний цагаан өнгө шохойжиж өнгө нь өөрчлөгддөг. Дараагаар шүдэнд жижиг нүх үүснэ. Энэ хүртэл хүүхдийн шүдэнд ямар нэгэн зовуурь илрэхгүй. Харин шүдний тугалмай руу өвчлөл орсон бол чихэрлэг зүйлс идэхэд хөндүүрлэж өвдөж эхэлнэ. Шүд өвдөж өөрт мэдрэгдэж буй нь шүдний өвчлөл аль хэзээний мэдрэл рүү орчихсон гэсэн үг, учир нь хүүхдийн сүүн шүдний тугалмай нимгэн, нэлээн цоорсон хойноо мэдрэгддэг.Хэрвээ бид хүүхдийнхээ шүдний өвчлөл дөнгөж эхлэх үед буюу өнгө нь өөрчлөгдөж байгаа үед эмчилж чадвал шүд бүрэн үлдэж чадна. Шүд өвчин орж өвдөх мэдрэмж өгч байгаа нь шүдний хатуулаг хэсэг гэмтсэн гэсэн үг. 12 нас хүртэл нь буюу шүд нь хатуурч өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа үед нь улиралдаа нэг удаа шүдний эмчид үзүүлж хэвших хэрэгтэй гэж эцэг эхчүүдэд нь зөвлөдөг. Ингэснээр эцэг, эхчүүд эмчтэй хамтран хоёрдогч сэргийлэлтийг хийдэг.
Зургаан наснаас эхлэн хүүхдийн сүүн шүд унаж дахин шинэ шүд ургах үеэс нь шүдний арчилгааг сайн явуулбал 12 нас хүрэх үед цоорсон шүд 2-3 дахин бага байх магадлал өндөр байдаг байна. Иймээс аль болох багаас нь сэргийлбэл алсдаа өвчлөл үүсэх нь маш бага байх нь. Цоорлын идэвх өндөр хүүхдүүдэд 1-2 улирал тутам шүдийг эрдэсжүүлдэг фторын түрхлэг түрхдэг. Шүд ихэвчлэн хотгор ховилын өнгөр дутуу цэвэрлэгдсэнээс цоорч эхэлдэг тул, араа шүдний хотгор ховилын цоорлоос хамгаалах хамгаалалтын ломбо тавьж өгч болдог.
Шүдээ хэрхэн зөв цэвэрлэх вэ?
Дийлэнх хүмүүст шүдний оо хамгийн чухал гэдэг ойлголт байдаг ч төдийлөн шүдний сойзонд ач холбогдол өгдөггүй. Шүд цоорох өвчний гол шалтгаануудын нэг нь өнгөр хэсэг буюу шүдэн дээр наалдсан хогийг гүйцэд цэвэрлэж чадаагүйгээс үүдэлтэй. Шүдийг зөв угаахын тулд эхлээд шүдэн дээрээ наалдсан өнгөрийг сайтар цэвэрлэнэ. Ингэхийн тулд оо түрхэлгүй сойзоороо шүүрдэх хэрэгтэй. Үүний дараагаар сайн чанарын шүдний оо хэрэглэж сайтар хөөсрүүлэн амны хөндийг цэвэрлэнэ. Сонирхуулахад хэрэв хүүхдийг 12 нас хүртэл нь шүдний цооролгүй, нүүрний гажиггүй байлгаж чадах юм бол тухайн хүүхдийн төрх хамгийн зөв, царайлаг төрхтэй болдог байна.
Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор 500,000 гаруй хүүхэд харааны бэрхшээлтэй болж байгаа нь ан...
Артерийн цорго нь уушгины артерийн судас болон гол судасны хооронд холбосон байрлалтай жижиг судас б...
Хүүхдийн биеийн өндөр ба өсөлт Хүүхдийн биеийн өндөр ба өсөлт Хүүхдийн биеийн өндөр ба өсөлт Хүүхдий...