Артерийн цорго нь уушгины артерийн судас болон гол судасны хооронд холбосон байрлалтай жижиг судас бөгөөд хүүхдийг эхийн хэвлийд байх үед цусны эргэлтэд оролцдог. Харин хүүхэд эхээс төрсний дараах амьдралын эхний 1 цагаас 2 долоо хоногийн дотор үйл ажиллагаа болон бүтцийн хувьд битүүрч холбох эдээр солигдох ёстой.
Хэрэв дээрх хугацаанд уг судас битүүрээгүй үйл ажиллагаатай хэвээр үлдвэл зүрхний төрөлхийн гажиг гэж үздэг.
Артерийн битүүрээгүй цоргыг Эмийн, Зүрх сэтгүүрдэх аргаар бөглөх, Мэс заслаар боох гэсэн 3 аргаар эмчилнэ.
Эмийн эмчилгээ нь төрсний дараах 3- 5 хоногт үр дүнтэй. Зүрх сэтгүүрдэх болон зүрхний мэс заслын эмчилгээг хүүхдийн нас, биеийн ерөнхий байдал, зүрхний үйл ажиллагаа, артерийн битүүрээгүй цорго хэмжээ зэргээс хамаарч хийх арга, хугацааг шийддэг.
Санамж
Та хүүхдээ вакцинд бүрэн хамруулах хэрэгтэй бөгөөд энэ гажиг нь вакцин хийлгэхэд эсрэг заалт болохгүй
Хүүхдээ аль болох ханиад, томуугаар өвчлүүлэхгүй, эрүүл бойжуулах
Хүүхдийн зүрхний эмчийн хяналтад заасан хугацаанд тогтмол үзүүлэх
Хэрэв таны хүүхдэд доорх шинжүүд илэрвэл эргэж яаралтай үзүүлэх.
Үүнд:
Тайван үедээ болон хөхөө хөхөх, тоглохдоо амархан амьсгаадах
Уруул болон хөл, гарын үзүүр хөхрөх
Шээс ховордох
Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор 500,000 гаруй хүүхэд харааны бэрхшээлтэй болж байгаа нь ан...
Артерийн цорго нь уушгины артерийн судас болон гол судасны хооронд холбосон байрлалтай жижиг судас б...
Хүүхдийн биеийн өндөр ба өсөлт Хүүхдийн биеийн өндөр ба өсөлт Хүүхдийн биеийн өндөр ба өсөлт Хүүхдий...