ЗҮРХ, СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ЯПОН УЛСЫН  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДТАЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

2023-02-15 15:08:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, “Монгол-Японы Тогтвортой хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярсайхан нар 2023 оны хоёрдугаар сарын 14-19-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийлээ. 

Тус айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран Зүрх, судасны үндэсний төв байгуулах ажлын хүрээнд Япон улсын Эрүүл мэндийн сайд, Ноён Кацүнобу Катод бараалхаж, талууд санал солилцлоо. Айлчлалын хүрээнд Монгол Улсад Зүрх, судасны төв байгуулах ажлын хүрээнд хамтран ажиллах Япон улсын Үндэсний төв эмнэлэг, Накамура эмнэлгийн групп болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж санал солилцов. Уулзалтын үеэр Монгол – Япон хоёр улсын хамтарсан симфозмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах асуудлаар уулзалт хийх Монгол Улсын Ерөнхий сайдын урилгыг Япон улсын талд хүргүүллээ. 

 

 

 

Үйл явдлын мэдээ

ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-30 13:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан...

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРЛАА 2023-09-26 21:44:00

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байд...

ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-25 11:55:00

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо нь иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, ялангуяа эрүүл мэндий...

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА 2023-07-28 07:54:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулсан “Эрүүл монгол хүн&rdq...

Бусдыг үзэх