Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаныхантай уулзалт хийлээ.
2024-12-23 17:57:00
ЦЕГ-ын нийт бие бүрэлдэхүүний гуравны нэг орчим хувийг хариуцан ажилладаг нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаныхантай Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтаар цагдаагийн алба хаагчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудалд хэрхэн анхаарах талаар талууд санал солилцлоо. Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг цэрэг цагдаагийн алба хаагчид маш хүнд нөхцөлд ажилладгийг онцлоод тэднийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж ажиллах орчин нөхцөлийг сайжруулах тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.