НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДАД ХАРАА ШАЛГАХ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ХИЙХ СУРГУУЛИЙН ЭМЧ, НИЙГМИЙН АЖИЛТАН НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-11-28 09:42:00

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалснаар засагдаагүй хугарлын гажиг нь сургуулийн хүүхдийн хараа муудалтын тэргүүлэх шалтгаан болдог ба ойрын жилүүдэд огцом ихсэх хандлагатай байна. Хүүхдийг бага насанд нь үр дүнтэй ба үр ашигтай харааны урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, хараа муу илэрсэн хүүхдэд нүдний иж бүрэн үзлэг хийж тохирсон шилийг зүүлгэх эсвэл эмчилснээр хүүхдийн хараа хамгаалах тогтолцоо үүсэх юм. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сургуульд суурилсан эрүүл мэндийн хяналт тандалтын тогтолцоо бүрдүүлэх, 6 настай хүүхдийг нүд, шүд, зүрхний эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгийн тогтолцоо бий болгох зорилгын хүрээнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, “ОрбисИнтернэйшнл олон улсын байгууллага хамтран Нийслэлийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн сурагчдын харааг шалгах эрт илрүүлгийн үзлэг хийх сургуулийн эмч, нийгмийн ажилтан нарыг чадавхжуулах сургалтыг Баянзүрх, Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын 50 эмч, нийгмийн ажилтныг хамруулан зохион байгуулагдлаа. Сургалтын сургагч багшаар ЭМЯ, “ОрбисИнтернэйшнл олон улсын байгууллагын бэлтгэсэн 11 мэргэжлийн нүдний эмч нар ажиллалаа.