НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД" ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ТӨРИЙН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2025-01-28 16:41:00

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн нь “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн сэтгэл зүйн нөхцөл байдал, сэтгэцийн эрүүл мэндийн салбарын бодлого, хүний нөөц, тусламжийн уялдаа, зохион байгуулалт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх зорилготой зохион байгуулагдсан юм. Тус зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар нээж үг хэлэв.  Зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаленте, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг нар оролцлоо. Мөн сэтгэлзүйчид, сэтгэцийн эмч, сэтгэцийн сувилагч, нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнууд, ШШЕГ, ЦЕГ-ын албан хаагчид, их сургуулийн багш нар, хувийн сэтгэцийн эмнэлгүүдийн төлөөлөл болон 21 аймгийн ЭМГ-ийн мэргэжилтэн, сэтгэцийн эмч нар зөвлөгөөнд хамрагдсан юм.