СУРГУУЛЬД СУУРИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯНАЛТ, ТАНДАЛТЫН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ
Эрүүл ирээдүйг төлөвшүүлэхийн
тулд
цэцэрлэг,
сургуулийн
наснаас нь эрүүл мэндийн
мэдлэг, боловсрол олгох, тэдний
эрүүл мэндийг хамгаалах, дэмжих,
эмгэгийг эрт илрүүлж шаардлагатай
тусламжид хамруулах нь нэн
чухал юм. Энэ хүрээнд 2022 оноос
“Эрүүл
зүрх”
загвар
төслийг
хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнийг
улсын хэмжээнд өргөжүүлж ЭМЯ,
Боловсролын яамны хамтарсан
баг
гаран
ажиллаж
“Эрүүл
аюулгүй сургууль” арга хэмжээ
эхэллээ. “Эрүүл аюулгүй сургууль”
арга
хэмжээний эхлэл болгож
ЕБС-д сургуульд суралцаж буй
нэгдүгээр ангийн 70 гаруй мянган
сурагчийг зүрх, нүд, шүдний үзлэгт
хамруулахаар хоёр яамнаас бэлтгэл
ажлаа хангаад эхэлжээ. Үзлэгийг
Улаанбаатар хотын ЕБС бүрд ирэх
10-11 дүгээр сард, хөдөө орон нутагт
2025 оны 1 дүгээр улиралд багтаан
хийх бөгөөд нийт хүүхдүүдийн 10
хувь нь зүрхний эмгэгтэй, 23 хувь
нь харааны өөрчлөлттэй, 80 гаруй
хувь
шүдний цооролттой байх
магадлалтай гэж тооцоолж байна.
Улмаар уг тооцоололд үндэслэн
дараа дараагийн арга хэмжээгээ
төлөвлөж хоёр яамны хамтарсан
Ажлын хэсэг ажиллаж байна.
зүрхний
үзлэгт
хамрагдсанаас
2067
0.34
сурагч
хувь
нь
өөрчлөлттэй, нүдний үзлэгт 5061
сурагч хамрагдсанаас 22.5 хувь нь
өөрчлөлттэй, шүдний үзлэгт 815
сурагч хамрагдсанаас 83 хувь нь
өвчлөлтэй гараад байна. Тухайлбал,
нүдний үзлэгээр нийт оношлогдсон
хүүхдүүдийн дийлэнх нь буюу 88 хувь
нь харааны өөрчлөлттэй байснаа огт
мэдээгүй байжээ. Тэдгээр хүүхдийн
67 хувь нь холын хараа, 39 хувь
нь ойрын хараа, 47 хувь нь стерео
харааны өөрчлөлттэй байсан нь эрт
илрүүлгийн үзлэгээр тогтоогдсон
байна.
Энэ жилийн хувьд эрт илрүүлэгт
зөвхөн
нийслэлийн
ЕБС-ийн
нэгдүгээр ангийн 39 мянган сурагч
хамрагдах бол хөдөө орон нутгийн
сурагчдыг ирэх жилийн 4 дүгээр
сараас хамруулахаар бэлтгэл ажлаа
хангаад байна