ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ БИЧЛЭГ ХИЙХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ УХААЛАГ ЗҮРХНИЙ БИЧЛЭГИЙН АППАРАТЫГ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАРТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2024-11-28 09:39:00

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн суралцагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг хийх тухай Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан журам батлагдан бэлтгэл ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд хүүхдийн зүрхний бичлэг хийх зориулалт бүхий ухаалаг зүрхний бичлэгийн аппаратыг гардуулах ёслол Нийслэлийн Эрүүл мэндийн газарт боллоо.

Арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эрүүл монгол хүн төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн, Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны инноваци, технологийн хэлтсийн дарга С.Энхцолмон, Эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Намхайноров, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож болон дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.