Эрүүл эх, хүүхэд – Жирэмсний бүлгийн хяналтын хүрээнд сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдав

2025-01-28 15:32:00

Монгол улсад жилдээ 60 гаруй мянган эх жирэмсний хяналтад шинээр хамрагддаг байна. Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, жирэмсний бүлгийн хяналт хэмээх ДЭМБ санаачилгыг хэрэгжүүлэх загвар төслийг ЭМЯ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2 хамтран хэрэгжүүлж байна.

Манай улсын хувьд жирэмсний хяналтын хамралтын хувь өндөр хэдий ч төрөхийн өмнөх, төрөх үеийн болон дараах хүндрэл түгээмэл тохиолдсоор байна. Жирэмсний бүлгийн хяналт нь эхчүүдэд жирэмсний хяналтын хугацаанд өөрийгөө болон хүүхдээ асрах, эрүүл бойжуулах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх цогц сургалтыг практикт тулгуурлан явуулах замаар эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах суурь сэргийлэлтийн арга юм.

“Жирэмсний бүлгийн хяналт”-ын сургагч багш бэлтгэх сургалтыг ЭМЯ болон холбогдох төвүүд хамтран 2024 оны 11 сарын 22-24 өдрүүдэд төслийн баг зохион байгуулсан бөгөөд эх барих эмэгтэйчүүдийн их эмч, өрхийн их эмч, эх баригч болон сувилагч нар хамрагдлаа. Сургагч багшийн удирдлагаар ЭНЭҮТ-2 болон Хан-Уул дүүргийн ЭМТ дээр жирэмсний бүлгийн хяналтыг хэрэгжүүлэх ажил эхэллээ.