“Амсахгүй бол Харамсахгүй” нөлөөллийн аян орон даяар хэрэгжиж эхэллээ
ДЭМБ-аас нэг хүнд ногдох согтууруулах ундааны жилийн хэрэглээг 7 литр гэж заасан байдаг. Манай улсад энэ үзүүлэлт даруй 7 дахин их байна. Үүнээс үүдэн жилд 4500 хүн архины шууд болон шууд бус хамаарлаас нас барж буй. Тиймээс согтууруулах ундааны хортой хэрэглээнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засгийн хор хөнөөлийг бууруулах зорилгоор “Амсахгүй бол Харамсахгүй” аян орон даяар хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих уг аян иргэд, олон нийт, залууст зориулан эрүүл зан үйл төлөвшүүлэх, эерэг хандлага бий болгохоор зорьж буй. Компанит ажлын хүрээнд “Архинд донтох нь өвчин” гэдгийг ойлгуулах мэргэжлийн эмч нарын ярилцлагууд, инфографик мэдээллүүд, залуусыг зөв дадалд уриалсан эерэг нөлөөллийн контентуудыг бэлтгэн түгээх юм.