“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ЦЭРЭГ ТАТЛАГЫН ҮЙЛ ЯВЦ, ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГИЙН ЧАНАР, ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТЭД ОНЦГОЙ АНХААРНА
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний
хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах
салбарын алба хаагчид тэр дундаа цэргийн
насны залуучуудыг эрүүлжүүлэх, түгээмэл
тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх
чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх
бригадын генерал Д.Баасандамба, Эрүүл мэнд,
нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг,
Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Эрдэнэбат
нар Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа. “Эрүүл
монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг цаашид
улам эрчимжүүлж, хэрэгжилтийг хангах хүрээнд
Цэргийн төв эмнэлэг, Зэвсэгт хүчний нэгтгэл,
анги, байгууллагын эрүүл мэндийн төвүүдийн
үүрэг, оролцоог тодорхойлж, цаашлаад хугацаат
цэрэг татлагын үйл явц, цэргийн насны
залуучуудын эрүүл мэндийн үзүүлэлтэд онцгой
анхаарч эрүүл мэндийн үзлэгийн чанар, үр
нөлөөг дээшлүүлэх талаар эмнэлгийн удирдлага,
эмч мэргэжилтнүүдтэй санал солилцсон юм.