ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЗАЛУУ УДИРДАГЧ” ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАВ

2023-02-26 15:17:00

Японы Улсын Засгийн газрын тэтгэлэгт “Залуу удирдагч” хөтөлбөрийг Нагояагийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Эрүүл мэндийн удирдлагын тэнхим 2003 оноос эхлэн хэрэгжүүлж Тайланд, Киргизстан, Кампучи, Казакстан, Узбекстан, Афганистан, Монгол улсаас эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнг хамруулдаг ажээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор нийт 23 мэргэжилтнүүд уг хөтөлбөрт хамрагдан Эрүүл мэндийн удирдлагаар магистрын зэрэг амжилттай хамгаалсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөрийн албаны дарга О.Чимэдсүрэн 2023 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Нагояагийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Эрүүл мэндийн удирдлагын тэнхимийн “Залуу удирдагч” хөтөлбөрийн захирал Эйко Ямамототой уулзаж хамтран ажиллах чиглэлд санал солилцлоо.

Үйл явдлын мэдээ

ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-30 13:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан...

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРЛАА 2023-09-26 21:44:00

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байд...

ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-25 11:55:00

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо нь иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, ялангуяа эрүүл мэндий...

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА 2023-07-28 07:54:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулсан “Эрүүл монгол хүн&rdq...

Бусдыг үзэх