СУРГУУЛЬД СУУРИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ АЖИЛ ЭРЧИМЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 09:38:00

Эрүүл ирээдүйг төлөвшүүлэхийн тулд цэцэрлэг, сургуулийн наснаас нь эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох, тэдний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эмгэгийг эрт илрүүлж шаардлагатай тусламжид хамруулах нь нэн чухал юм. Энэ хүрээнд 2022 оноос “Эрүүл зүрх” загвар төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнийг улсын хэмжээнд өргөжүүлж ЭМЯ, Боловсролын яамны хамтарсан баг гаран ажиллаж байна. 2024 -2025 оны хичээлийн жилд 1-р ангид элссэн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийг илрүүлэг үзлэгт хамруулах бэлтгэл ажил хангагдаж мэргэжлийн багууд 2024 онд нийслэлийн хэмжээнд 37 мянган сурагчдыг хамруулахаар ажиллаж байна.