“Диабетгүй ирээдүй” нөлөөллийн аян хэрэгжив

2026-02-23 14:52:00

“Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл, сургалт сурталчилгааны цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Диабетгүй ирээдүй” нөлөөллийн аян зохион байгуулагдав. Тус аяны хүрээнд “Диабетаар өвддөг түгээмэл шалтгаан нөхцөл болон тус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, нэгэнт өвдсөн тохиолдолд ямар гам дэглэм барьж эмчилгээний үр дүнд хүрэх зэрэг мэдээллийн талаар анагаахын салбарын эмч, судлаачид зэрэг зочдыг оролцуулан контент бэлтгэн 15 мэдээллийн сайт болон MNB, UBS зэрэг телевизүүдээр нөлөөллийн аяны агуулгыг түгээв