“Сахаргүй    ирээдүй”    нөлөөллийн    аянг хэрэгжүүлэв

2025-05-01 14:47:00

Зургаан  жилд    нэг    удаа    хийгддэг    
“ХҮН    АМЫН    ХООЛ    ТЭЖЭЭЛИЙН    6    ДУГААР    СУДАЛГАА”    хийгдсэн    байна.    6-18    насны    хүүхдүүдийн    дунд    хийгдсэн    тус    судалгаагаар    жил    ирэх    тусам    хүүхдүүдийн  сахарын    хэрэглээ    нэмэгдэж    байна.    ЕБС-ийн    12-18    насны    сурагчдын    42.4%    нь    долоо    хоногт    3-аас    дээш    удаа    чихэрлэг    ундаа        хэрэглэдэг.    Сахарын    хэрэглээг    таргалалттай    холбож    үзвэл    0-5    насны    хүүхдүүдийн    дунд    таргалалт    эрс    нэмэгдсэн    байна.    Сургуулийн    нийт    хүүхдүүдийн    21    хувь    буюу    таван    хүүхдийн    нэг    нь    таргалалттай    байна.    Насанд    хүрэгчдийн    хоёр    хүн    тутмын    нэг    нь    таргалалттай    гэсэн    судалгааны    дүн    гарчээ.    Ялангуяа    өсвөр    насны    болон    сахарын    хэрэглээ    өндөр    төдийгүй    түүнээс    шалтгаалсан    эрүүл    мэндийн                эрсдэлт    хүчин    зүйл    их    байгаа    учраас    Сахарын    хэрэглээг    бууруулах,    хүний    эрүүл    мэндэд    учруулах    сахарын   сөрөг   нөлөөллийг    таниулах    зорилготой        “ЭРҮҮЛ    МОНГОЛ    ХҮН”    үндэсний    хөдөлгөөний    хүрээнд    “Сахаргүй    ирээдүй”    нөлөөллийн    аянг хэрэгжүүлэв. Тус н
өлөөллийн ажлын хүрээнд сошиал орчинд 97  контент бэлтгэн түгээж хоёр сая гаруй хүнд хүрсэн байна. Мөн дээрх нөлөөллийн ажлын хугацаанд “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний пэйжид 10 000 орчим дагагч шинээр нэмэгдсэн. Аяны хүрээнд MNB, Mongol HD, Тэнгэр тв, UBS зэрэг телевизүүдээр нөлөөллийн аянд оролцсон эмч нарыг ярилцлаганд оруулж “Чихэр, сахарын хэрэглээг хязгаарлах, сахарын өвчлөл үүсэх шалтгаан юу вэ, өвчлөлд хүргэдэг шалтгаан” зэрэг сэдвийн хүрээнд ярилцлагад оруулж мэдээлэл түгээсэн болно. “Сахаргүй ирээдүй” аян болон “Сахаргүй 30 хоног” уриалгын хүрээнд бэлтгэгдсэн контентуудыг  Жиргээчин, Amjilt, Mongolian news, MongolLha, Bolod.mn, Amlalt.mn, Sanuulga.mn, Yojlol, Oнлайн орчуулга.mn, МҮОНРТВ пэйж, “Эрүүл Монгол хүн” болон есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн пэйж зэрэг 20 пэйж, Өглөө.мн, Амлалт.мн, Болод.мн, Цахим мэдээ.мн, Мэдээ.мн, Olloo.mn, Uptown.mn, ТАС.мн, ТВ5.мн зэрэг есөн мэдээллийн сайтуудаар түгээж олон нийтэд хүргэсэн байна.