Баян-Өлгий Аймагт "Эрүүл Монгол Хүн" Фестиваль Зохион Байгуулагдлаа

2023-07-05 22:28:50

Иргэд, олон нийтэд эрүүл мэндээ дэмжих, хамгаалах, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, спортын ач холбогдлыг таниулан сурталчлах зорилгоор “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивалийг аймгийн төв талбайд зохион байгууллаа . Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд  Өлгий сумын Засаг дарга Д.Есболат, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Аймгийн Ахмадын хорооны дарга К.Бейбитхан нар оролцов. Ахмад мастер тамирчин Ж.Жулдыз, өндөр настан Зорький зэрэг эрүүл зан үйлийг амьдралын хэв маягаа болгосон ахмадууд  сэтгэгдлээ хуваалцан залуучуудыг дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэхийг уриаллаа.
Үйл ажиллагаанд эрүүл мэндийн чиглэлээрх 14 төрлийн 1400 гаруй гарын авлага иргэдэд тараагдан, эрүүл мэндийн биометрик хэмжилт, эмчийн зөвөлгөө , Тэрбум мод-ногоон орчны сурталчилгаа, номын худалдаа үзэсгэлэн, архи тамхины хор уршгийг таниулах, өглөөний цай-эрүүл мэнд арга хэмжээ, олон нийтийг эрүүл зан үйлд уриалах, ахмад, дунд, залуу өсвөр үеийн шатар, даамын тэмцээн, уралдаан тоглолтууд, Түмэн дасгал, Кара жорга зэрэг бүжгийн төрлүүд, спортын гар барилдаан, хэвтээ шахалт, Коносоор эргэж сагсан бөмбөг залалт төрлүүдээс үзүүлбэр үзүүлэн, LIVE хийж, орон нутгийн “Дербес” телевиз, орон нутгийн олон нийтийн радио телевизээр сурталчлан үйл ажиллагааг өргөнөөр зохион байгууллаа.
Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө идэвх, санаачилгатай дэмжин оролцсон та бүхэндээ баярлалаа. 

 

Үйл явдлын мэдээ

ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-30 13:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан...

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРЛАА 2023-09-26 21:44:00

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байд...

ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-25 11:55:00

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо нь иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, ялангуяа эрүүл мэндий...

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА 2023-07-28 07:54:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулсан “Эрүүл монгол хүн&rdq...

Бусдыг үзэх