Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон ДЭМБ-ын түүхт 75 жилийн ойг угтан, иргэд олон нийтэд эрүүл мэндээ дэмжих, хамгаалах, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамир, спортын ач холбогдлыг таниулан сурталчлах, сэдэлжүүлэх зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний фестивалийг Дэмид жанжны талбайд олон нийтэд нээлттэйгээр зохион байгууллаа.
Фестивалийн хүрээнд:
• Эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө, мэдээлэл
• Эрүүл зохистой хооллолтын зөвлөгөө, мэдээлэл
• Архи тамхины эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар зөвлөгөө, мэдээлэл
• Биеийн тамир спортын уралдаан, тэмцээнүүд
• Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөгөө, мэдээллийг нийтэд хүргэж ажиллав.
Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө иргэд, олон нийтэд эрүүл зан үйл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан таниулахад дэмжин оролцсон та бүхэндээ баярлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан...
Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байд...
Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо нь иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, ялангуяа эрүүл мэндий...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулсан “Эрүүл монгол хүн&rdq...