ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЗҮРХНИЙ ЭМГЭГ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2023-03-17 10:11:00

Хан-Уул дүүргийн Төрийн өмчийн Ерөнхий боловсролын нийт 23 сургуулийн 4777 зургаан настай хүүхдүүдийг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулах ажил 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс тус дүүргийн 52 сургуулиас эхэлж, сурагчдын чих, хамар, хоолой, цагаан хорхой, бие, бялдрын үнэлгээ болон зүрхний эмгэгийн илрүүлгийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулж эхэллээ. 52 дугаар сургуулийн хувьд  зургаан настай 280 сурагч илрүүлэгт хамрагдах тооцоололтой байна. 

Манай улсын хувьд зүрх судасны эмгэг нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байгаа бөгөөд эрт үед нь илрүүлж, өөрчлөлттэй хүүхдүүдийг дараа, дараагийн шатлалын эмнэлэгт оношилгоонд оруулснаар шаардлагатай арга хэмжээг авахаар төлөвлөөд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй энэхүү үйл ажиллагаанд тус дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэмжин оролцож байна. 


Үйл явдлын мэдээ

ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-30 13:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан...

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРЛАА 2023-09-26 21:44:00

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байд...

ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-25 11:55:00

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо нь иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, ялангуяа эрүүл мэндий...

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА 2023-07-28 07:54:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулсан “Эрүүл монгол хүн&rdq...

Бусдыг үзэх