ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2023-09-25 11:55:00

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо нь иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, ялангуяа эрүүл мэндийн мэдлэг түгээх, нөлөөлөх чиглэлд чухал үүрэгтэй. Олон улсад эрүүл мэндийн төрөлжсөн сэтгүүл зүйн салбар хурдтай хөгжиж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, салбарын талаар шинжлэх ухаанд тулгуурласан мэдээлэл түгээх, эрүүл зан үйл, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр нөлөөллийн ажлуудыг өргөнөөр түгээж байна. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн чухал бүрэлдэхүүний нэг нь нийтийн эрүүл мэндийн боловсрол бөгөөд үүнд мэргэшсэн сэтгүүлчдийн үүрэг, оролцоо өндөр байдаг олон жишээ, тоо, баримт судалгаанууд бий. 

Иймд Монгол Улсад сэтгүүл зүйн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг МУИС, МУБИС, СУИС, ОТИС, ХУИС, АШУҮИС-ийн НЭМС-ийн холбогдох мэргэжлийн багш, эрдэмтдийн төлөөллийг оролцуулан эрүүл мэндийн сэтгүүл зүйн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх арга зам, сэтгүүлчдийг чадавхжуулах чиглэлээр санал солилцлоо.  Уулзалтаар баклаврын сургалтад эрүүл мэндийн сэтгүүл зүйн нэмэлт агуулгыг тусгах, шинэ хөтөлбөрөөр бэлтгэх, төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах нь чухал талаар оролцогчид, зохион байгуулагчид онцоллоо.