ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО
2023-09-30 13:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан эмийн хог хаягдлыг ангилан ялгаж, устгалд оруулах асуудлаар 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордны Их Эзэн Чингис Хаан танхимд 200 орчим эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо.


