“УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ 2025” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил бүрийн 8 дугаар сарын сүүлээр УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ зохион байгуулагддаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд 2025 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд тус арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд мөн фестивалийн хүрээнд Солонгосын явган алхалтын холбооны ерөнхийлөгч, тус улсад 40 жилийн туршид алхалтын соёлыг түгээж байгаа Доктор, профессор Кан Ок Ли багшийн цуврал сургалтыг 8 дугаар сарын 26, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.Энэхүү фестивальд Монгол улсын өнцөг булан бүрээс явган алхах, явган аялах дуртай хүмүүс хүрэлцэн ирэхийн зэрэгцээ Солонгосын Сөүл, Вонжу, Чэжү, Оросын Горьны Алтай, Эрхүү, Улаан-Үд, Владивосток, Америк, , Хятад, Тажикстан, Филиппин, Чех, Тайвань, Герман, Бутан зэрэг улс орнуудын явган алхагчид зорин ирж оролцсон юм.Хүн бүр алхах боломжтой. Хүн бүр алхсанаар эрүүл байж, эрүүл болж чадна. Тийм учраас Улсын Монгол Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний бодлого, үйл ажиллагаанд нийцүүлэн, тус хөдөлгөөн болон БТСУХ, НЭМҮТ зэрэг байгууллагын бодлогын дэмжлэгийн хүрээнд явган алхалтын соёлыг дэмжиж, мөн нийслэл Улаанбаатар хот, хот орчимд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Явган Алхалтын Холбоо болон Нийслэлийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа, Чингис-21 mountain resort, Монгол оллэ байгууллага хамтран зохион байгуулав.











