ХОРИН НАЙМ ДАХЬ УДААГИЙН “ТАЛ НУТГИЙН МАРАФОН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2025-10-04 17:56:00

Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Тал нутгийн марафон – 2025” Олон улсын тэмцээн нь энэ жил 28 удаагаа 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Хүй долоо худаг”-т дөрвөн зай төрлөөр  амжилттай зохион байгуулагдав. Тус тэмцээнд Монгол,  Япон, Франц болон БНСУ зэрэг 4 улсын нийт 1034 сонирхогч болон мэргэжлийн гүйгч нар оролцож амжилттай зохион байгуулагдав